Европын Холбооноос БНХАУ-ын цахилгаан автомашинд татвар ногдуулах уу?
Европын Комиссын шалгалтаар шударга бус татварын бодлого нь БНХАУ-ын цахилгаан автомашины зах зээлд давуу тал олгож байгаа нь илэрсэн тул 10 сарын 4-нд 45 хувь хүртэлх хувийн татвар ногдуулах эсэх талаар санал хураалт явуулахаар болжээ. Уг санал дэмжигдвэл 11 сараас эхлэн 5 жилийн хугацаанд одоогийн 10 хувийн татвар дээр 35 хувийн татвар нэмж ногдуулах юм.
Европын Холбооны 15 гишүүн орон санал хураалтын 65 хувийг бүрдүүлэх бол Герман, Испани улсаас худалдааны дайн үүсгэх эрсдэлтэй гэж үзэн эсэргүүцэж байна. Учир нь БНХАУ-аас Европын сүүн бүтээгдэхүүн, гахайн мах, том хөдөлгүүртэй машины татварыг чангатгана гэж мэдэгдээд байгаа юм.
БНХАУ нь Европын Холбооны хоёр дахь том худалдааны түнш бөгөөд 2023 онд 825 тэрбум ам.долларын худалдаа хийжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй