Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Сервер үйлдвэрлэгч SMCI хувьцааны хуваалт буюу сплит хийлээ.   

Сервер үйлдвэрлэгч SMCI хувьцааны хуваалт буюу сплит хийлээ.   

Сервер үйлдвэрлэгч SMCI хувьцааны хуваалт буюу сплит хийлээ.   

Сервер үйлдвэрлэгч Super Micro Computer (SMCI) компани 10-1 харьцаатай хувьцааны хуваалт хийсэн бөгөөд одоогийн хувьцаа эзэмшигчид нэг хувьцаа тутамд 10 хувьцаа нэмэлтээр авах юм. Хувьцааны үнэ өчигдрийн хаалтын арилжаагаар 416.40 ам.доллар байсан бол өнөөдрийн арилжааны нээлтээр 41.64 ам.доллар буюу буурсан үнээр арилжаалагдана.  

Super Micro Computer нь хиймэл оюуны салбарт хувьцаагаа хувааж буй сүүлийн компани болж байна. Энэ зун Nvidia (NVDA), Broadcom (AVGO) зэрэг чип үйлдвэрлэгч компаниуд 10-1 харьцаатай хувьцааны хуваалт хийсэн юм. 

2024 оны эхний улиралд SMCI-ийн хувьцаа 332%-иар өсөж, нэгж хувьцааны үнэ 1229 ам.долларт хүрэн түүхэн дээд амжилт тогтоож, S&P 500 индексийн хамгийн их өсөлттэй үнэт цаасны нэг болсон. Гэсэн ч үнэлгээ болон тус компанийг тойрсон маргааны улмаас хувьцааны үнэ 66%-иар буураад байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.