Тавантолгой ХК 2023 онд нэгж хувьцаанд 5,596.0 төгрөгийн ногдол ашиг олгов
Тус компани түүхэндээ хамгийн өндөр буюу нийт 294.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгож байна. Тус компани 2022 онд 291.3 тэрбум төгрөгийн ногдол ашигт олгосон юм.
Өнгөрсөн 8 сард болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар эхний 4,996.0 төгрөгийн ногдол ашиг дээр нэмж 600 төгрөгийг хуваарилахаар шийдвэрлэсэн.
Тавантолгой ХК-ийн нэгж хувьцааны ханш одоо 32,440 төгрөг байгаа бөгөөд ногдол ашгийн хэмжээ нь нийт ханшийн 17.3 хувьтай (5,596.0 / 32,440.6) тэнцэж байна. Энэ нь компанийн өгөөжийг өндөр байлгах, хөрөнгө оруулагчдад нэмэлт ашиг олох боломжийг олгож байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй