SAXO банкнаас Хятадын зах зээлд хэрхэн хөрөнгө оруулах зөвлөгөөг өглөө.
БНХАУ-ын эрх баригчид эдийн засгаа сэргээх бодлогын арга хэмжээнүүдийг авч байгаа тус улсад өр, дефляцийг бууруулах, хүн ам зүйн эрсдэлийг бууруулахаар авч арга хэмжээ алга.
Тус улсын хөрөнгийн зах зээлд тохиосон сүүлийн үеийн огцом өсөлт нь удаан ёроол дээр тогтсоноос эсвэл FOMO-той холбоотойгоор үүссэн байж болох юм. Хэрэв үндсэн үзүүлэлт сайжрахгүй бол эргэн унах магадлалтай.
Тодорхойгүй байдлыг зохицуулах ухаалаг стратеги бол дундажлах арга буюу (Dollar Cost Average) одоо ав, унах тусам нэмж ав!
Долларын өртөг дундажлалт (DCA) ба төрөлжүүлэлт:
- Долларын өртөг дундажлалт (DCA): Тогтмол хугацаанд тогтмол хэмжээний хөрөнгө оруулж, зах зээлийн хэлбэлзлийг зөөлрүүлэх
- Тогтмол хэмжээ тодорхойлох: Сар, улирал тутамд хөрөнгө оруулах хэмжээг тогтоох
- Тогтмол байдал хадгалах: Ханшийн хэлбэлзлээс үл хамааран тогтмол хөрөнгө оруулалт хийх
Төрөлжүүлэлт: Хятадын зах зээлд эрсдэлээс хамгаалах
- Бүс нутгийн төрөлжүүлэлт: АНУ, Европ, Япон зэрэг бусад зах зээлд хөрөнгө оруулах
- Салбарын төрөлжүүлэлт: Технологи, эрүүл мэнд, аж үйлдвэр, хэрэглээний бараа, эрчим хүч зэрэг салбаруудад хөрөнгө оруулах
- Хувьцаа, бондын хослол: Бондууд нь хувьцааны зах зээлийн хэлбэлзлээс хамгаалах
- Бусад зах зээлүүд: Хятадтай адил өндөр өсөлттэй бусад зах зээлд хөрөнгө оруулах
Дүгнэлт: Дундажлалт ба төрөлжүүлэлтийг хослуулснаар Хятадын зах зээлд удаан хугацааны өсөлтийн боломжийг алдалгүйгээр эрсдэлийг бууруулах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй