Геополитикийн эрсдэлийг давах хөрөнгө оруулалт
Иран улсаас Израил руу дайралт хийсэн нь геополитикийн асуудал нь хөрөнгийн зах зээлд гэнэтийн цохилт өгч болохыг анхаарууллаа. Хэрэв Израил Ираны газрын тосны нөөцөд халдвал дэлхийн зах зээлд ихээхэн өөрчлөлт орох магадлалтай юм.
Зарим улсаас тавьж буй хориг арга хэмжээ нь Ираны газрын тосны экспортод нөлөөлж байна. Мөн зарим орнууд Иранаас худалдан авалт хийсээр байгаа нь нийлүүлэлт тасалдах, газрын тосны ханш огцом өсөхөд хүргэж болзошгүй юм. Эдгээр нөхцөл байдлаас үл хамааран та эрсдэлд бэлэн байх ёстой.
Геополитикийн эрсдэлийг даван туулах гол салбарууд:
- Хагас дамжуулагч ба AI: Технологийн өрсөлдөөнд AI гол үүрэгтэй. NVIDIA (NVDA), Advanced Micro Devices (AMD) хувьцаа, VanEck Semiconductor ETF (SMH) зэрэгт хөрөнгө оруулах
- Батлан хамгаалах: Батлан хамгаалах салбарын санхүүжилт нэмэгдэж байгаа тул iShares U.S. Aerospace & Defense ETF (ITA)-компаниудыг ажиглалтдаа авах
- Кибер аюулгүй байдал: Кибер аюулгүй байдал чухалд тооцогдож байна. ТИЙМЭЭС Palo Alto Networks (PANW), CrowdStrike (CRWD) хувьцаа, First Trust Nasdaq Cybersecurity ETF (CIBR) хөрөнгө оруулалт хийх боломжтой.
- Сэргээгдэх эрчим хүч: Түлшний ханшийн хамаарлыг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний хувьцаа буюу NextEra Energy (NEE)-д хөрөнгө оруулалт хийх
Урт хугацааны өсөлтийг үзүүлэх салбарууд:
- Эрүүл мэнд: iShares Healthcare Innovation ETF (HEAL)
- Технологи: Technology Select Sector SPDR (XLK)
- Санхүү: Financial Select Sector SPDR (XLF)
- Эрчим хүч: United States Oil Fund (USO)
Эдгээр салбаруудад хөрөнгө оруулалт хийх нь богино хугацааны хэлбэлзлийг даван туулж, урт хугацааны өсөлтийг хангах боломжтой юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй