Өчигдөр МХБ-ийн арилжаа техникийн саатлын улмаас явагдаагүй
2024 оны 10 сарын 1-нд МХБиржийн арилжаа хуваарь ёсоор 10:00 цагт эхлэх ёстой байсан ч техникийн саатлын улмаас үнэт цаасны арилжаа явагдсангүй. Харин уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа амжилттай явагдаж өндөрлөлөө.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны үр дүн:
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 19,800 тонн, 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 5.69 тэрбум төгрөгөөр арилжигдсан.
- 6,600 тонн, 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1.53 тэрбум төгрөгөөр арилжигдсан.
Энэхүү арилжааны үр дүнд нийт 7.22 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй