“Mongolia Growth Group” Монголыг Орхисон Шалтгаан
Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Mongolia Growth Group” компани Монгол дахь бизнесээ бүрмөсөн зогсоож, үл хөдлөх хөрөнгүүдээ заржээ. Энэ нь Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчинд анхаарал татах үйл явдал боллоо. Яагаад тус компани бизнесээ Монголд зогсоосныг Bloomberg агентлаг мэдээлсэн байна:
- Хөрөнгийн борлуулалт: Тус компани 2023 онд Улаанбаатар дахь сүүлийн 7 үл хөдлөх хөрөнгөө 10.8 сая ам.доллароор зарсан бөгөөд зарим хөрөнгийг алдагдалтай борлуулжээ. Тодруулбал: 3 үл хөдлөх хөрөнгийг 471 мянган ам.доллароор шууд борлуулж, 452 мянган ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн бол 4 үл хөдлөх хөрөнгөө охин компаниараа дамжуулан есөн сая ам.доллароор зарсан байна.
- Хүнд хямрал, цар тахлын нөлөө: 2012 оноос хойш Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах бодлого баримталж, эдийн засгийн уналт болон цар тахлын жилүүд Монголын эдийн засгийг доройтуулжээ. Энэ нөхцөл байдлаас үүдэн тус компани үр ашгаа алдаж, хөрөнгөө борлуулсан байна.
- Ирээдүйн төлөв: Одоогоор “Mongolia Growth Group” хувьцааны хөрөнгө оруулалт, санхүүгийн дата шинжилгээнд чиглэсэн бизнесээ үргэлжлүүлж байгаа ч цаашид үнэт цаасны арилжааг үндсэн чиглэл болгоход татварын болон зохицуулалтын хүндрэл учирч байгаа аж. Үүнээс үүдэн компанийн гүйцэтгэх захирал компаниа татан буулгах магадлалтай байна.
Гол шалтгаан: Монголын эдийн засгийн үр өгөөж сэргэнэ гэсэн хүлээлт биелээгүй нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан ба “Mongolia Growth Group” эдийн засгийн үр ашиггүй нөхцөлд бизнесээ цааш үргэлжлүүлэх боломжгүйд хүрсэн гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй