Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын сэргэлт төмрийн хүдрийн ханшийг өсгөлөө

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын сэргэлт төмрийн хүдрийн ханшийг өсгөлөө

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын сэргэлт төмрийн хүдрийн ханшийг өсгөлөө

 

Хятадын Даляний түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн жишиг үнэ 835 юаньд хүрч 9.5%-иар өссөн бол Сингапурын бирж дээр төмрийн хүдрийн фьючерс 113 ам.доллар боллоо. Энэ нь сүүлийн 3 сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Долоо хоногт төмрийн хүдрийн арилжаа бараг 10 хувиар өссөнийг шинжээчид Хятадын төв банкнаас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжиж олгосон санхүүжилт үр дүнгээ өгч, гангийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Түүнчлэн сайн чанарын коксжих нүүрс, зэсийн ханш ч өсөж, зэс тонн нь 10,000 ам. долларыг давжээ.

Цаашид эрчим хүчний хэрэглээ ч дагаад өсөх тул үл хөдлөх хөрөнгийн салбар хямралаас гарснаар бусад салбарт өсөлт авчрах төлөвтэй байгаа юм.

Хятадын Гуанжоу, Шэньжэнь, Шанхай гэсэн 3 том хотод орон сууц худалдан авахад мөрдөгдөж байсан хязгаарлалтууд цуцлагдаж, зах зээлд бэлэн байгаа орон сууцыг яаралтай борлуулах арга хэмжээг авч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.