Жэнсен Хуанг: NVIDIA-ийн Blackwell бүтээгдэхүүний эрэлт "гайхамшигтай" байна
NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Жэнсен Хуанг "Blackwell" нэртэй бүтээгдэхүүн нь маш их эрэлттэй байгааг мэдэгдсэний дараа хувьцаа нь 1%-иар өсжээ.
Тэрээр Accenture компанийн гүйцэтгэх захирал Жули Свииттэй хамтарсан ярилцлага өгөхдөө, хиймэл оюун ухааныг (AI) компаниудад хурдан нэвтрүүлэхийн тулд "NVIDIA Бизнесийн Бүлэг"-ийг байгуулснаа мэдэгдсэн байна.
Хуанг, "NVIDIA-ийн платформ болон Accenture-ийн AI Refinery гээд бидний хамтын мэдлэг нь бизнес болон улс орнуудыг илүү хурдан өөрчлөлтөд хүргэж, үр ашиг, өсөлтийг нэмэгдүүлнэ" гэж онцолжээ.
NVIDIA-ийн хувьцаа лхагва гарагийн өдрийн арилжаагаар 1.6%-иар өссөнөөр энэ жил нийт 136%-иар өслөө.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй