Теслагийн борлуулалт хүлээлтээс доогуур гарч хувьцааны ханш нь 3%-иар буурлаа
Тоо баримт:
Тесла компани 3-р улиралд (7-9 сар) 462,890 машин борлуулсан нь өмнөх улирлаас 6.4%-иар өссөн байна. Өнгөрсөн жилийн мөн үед 435,059 машин борлуулсан одоогийн үзүүлэлтээс бага байв.
Харин юу болсон бэ?
Уолл Стритийн мэргэжилтнүүд Теслаг 463,897 машин борлуулна гэж тооцож байсан ч үүнээс бага гарснаар хувьцаа нь 3%-иар буурсан.
Ямар машин ихээр зарагдсан бэ?
Model 3 болон Model Y хоёр хамгийн их борлуулагдсан бөгөөд нийт 439,975 машин зарагджээ.
Хувьцааны өөрчлөлт:
Борлуулалтын тоо гарахаас өмнө, Теслагийн хувьцаа 20%-иар өссөн нь 10 сарын 10-нд болох роботакси үйлчилгээний талаар эерэг хүлээлт үүссэн, Хятадад борлуулалт өссөнтэй холбоотой.
Гэвч Тесла энэ жил машины борлуулалтмбуурч магадгүй гэж анхааруулсан нь зарим хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна.
Өрсөлдөөн ба үнэ:
Тесла Хятадын BYD, Xpeng зэрэг автомашин үйлдвэрлэгчдийн хүчтэй өрсөлдөөнтэй тулгарч үнээ бууруулснаар ашиг нь багасчээ.
Ирээдүй:
Дараагийн долоо хоногт танилцуулах роботакси үйлчилгээ нь Теслагийн ирээдүйд чухал нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Wedbush-ийн шинжээч Дан Айвс, “Роботакси өдөрлөг нь Теслагийн хувьд түүхэн, чухал өдөр байх болно. Энэ нь өөрөө жолооддог, хиймэл оюунтай машин үйлдвэрлэх ирээдүйн шинэ үеийг нээж өгнө” гэжээ.
Теслаги 3-р улирлын орлогоо 10-р сарын 23-нд зарлана.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй