Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт банк, Голомт капитал ҮЦК-ийн “JOB FAIR 2024” өнөөдөр өндөрлөнө

Голомт банк, Голомт капитал ҮЦК-ийн “JOB FAIR 2024” өнөөдөр өндөрлөнө

Голомт банк, Голомт капитал ҮЦК-ийн “JOB FAIR 2024” өнөөдөр өндөрлөнө

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк болон Монголын шилдэг үнэт цаасны Голомт капитал компани нь бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн тэлж байгаатай холбогдуулан +100 ажлын байр шинээр зарлалаа.

  • Мэргэжлийн 15 чиглэлээр зарлаж буй “Job fair 2024” ажлын байрны өдөрлөгийг “Shangri-La Mall” болон Голомт банкны бүх бизнес төв, салбар, тооцооны төвүүдэд 10 сарын 2, 3-нд зохион байгуулж байна. 
  • Нээлттэй ажлын байрны өдөрлөгт их, дээд сургуулиудын төгсөх курсын оюутнууд, ажил хайж буй болон ажлаа өөрчлөхийг эрэлхийлж буй иргэд хүрэлцэн ирснээр өөрсдийн сонирхож буй ажлын байрны талаар нэгдсэн мэдээлэл авч, сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

Үүнээс гадна Голомт банк болон Голомт капитал ҮЦК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор авна.

Голомт Капитал үнэт цаасны компанийн хувьд хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж урамшуулдаг уламжлалтай.

  БУСАД:

  • Цалин хөлсийг тогтмол нэмэх, олон жил ажилласны нэмэгдэл олгох
  • Хагас жил тутам, жилийн эцэст гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох
  • Ажилчдын орон сууцны болон хөнгөлөлттэй зээл
  • Эрсдэлийн санд хамруулах
  • Эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах
  • Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах
  • Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах
  • Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого
  • Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх
  • Соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах
  • Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах
  • Спортын хөнгөлөлт олгох
  • Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг.

Эрхэм таныг Монголын тэргүүлэгч үнэт цаасны компани Голомт Капитал компанийн найрсаг, мэргэшсэн хамт олны эгнээнд нэгдэхийг урьж байна.

 

ЯГ ОДОО ЗАРЛАГДСАН АЖЛЫН БАЙР

  • ГАДААД АРИЛЖААНЫ БРОКЕР
  • МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР
  • ХҮНИЙ НӨӨЦ, ЗАХИРГААНЫ АЖИЛТАН
  • НЯГТЛАН БОДОГЧ
  • ЭРСДЭЛИЙН МЕНЕЖЕР

CV ИЛГЭЭХ: https://golomtcapital.com/job

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.