Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Toyota Motor нисдэг таксины үйлчилгээнд хөрөнгө оруулна.

Toyota Motor нисдэг таксины үйлчилгээнд хөрөнгө оруулна.

Toyota Motor нисдэг таксины үйлчилгээнд хөрөнгө оруулна.

Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компани агаарын (нисдэг) цахилгаан такси үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Joby Aviation компанид 500 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ.

Toyota аль хэдийн Joby Aviation-ийн хамгийн том гадаад хувьцаа эзэмшигч болсон бөгөөд 2020 онд 394 сая ам.долларын санхүүжилтийг олгож байсан юм. 

Агаарын цахилгаан тээврийн үйлчилгээ нь олон шүүмжлэл дагуулж, эргэлзээ төрүүлж байгаа ч хотын агаарын тээврийн ирээдүй хэмээгдэж буй.

Хоёр компани хэрэглэгчдийн өдөр тутмын тээврийн хэрэгцээг хангахын тулд агаарын тээврийн үйлчилгээг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллана гэж Joby-ийн гүйцэтгэх захирал Жо Бен Бевирт онцолжээ.

Toyota компанийн инженерүүд Калифорни муж дахь Joby-ийн багийнхантай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд эд ангийн нийлүүлэлтийн урт хугацааны гэрээнд гарын үсэг зурсан юм. 

Мөн Delta Air Lines компани зорчигчдод Нью-Йорк, Лос Анжелес хотын нисэх онгоцны буудал руу нисэх, буцах агаарын таксины үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2022 онд Joby-д 60 сая ам.долларын хөрөнгө оруулж, 2 хувийн хувьцааг нь эзэмшиж байгаагаа мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.