Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Сэндли ББСБ ХК-ийн 8% хувьцаа 3.73 тэрбум төгрөгөөр зарагдлаа

Сэндли ББСБ ХК-ийн 8% хувьцаа 3.73 тэрбум төгрөгөөр зарагдлаа

Сэндли ББСБ ХК-ийн 8% хувьцаа 3.73 тэрбум төгрөгөөр зарагдлаа

Сэндли ББСБ ХК-ийн нийт хувьцааны 8% буюу 17.97 сая ширхэг хувьцаа багцын арилжаагаар 3.73 тэрбум төгрөгөөр зарагдсан байна. Хоёрдогч зах зээл дээр нийт 19.2 сая ширхэг үнэт цаас 6.5 тэрбум төгрөгөөр арилжигдсаны дийлэнх хэсгийг Сэндли ББСБ болон Тэнгэрлиг медиа групп ХК-ийн багцын арилжаа бүрдүүлсэн байна. Тодруулбал, Тэнгэрлиг медиа групп ХК-ийн 570,505 ширхэг хувьцаа 2.4 тэрбум төгрөгөөр зарагджээ.

Сэндли ББСБ ХК-ийн багцын арилжааны дүнг үндэслэн компанийн нийт зах зээлийн үнэлгээг тооцоход ойролцоогоор 46.625 тэрбум төгрөг болж байгаа нь одоогийн зах зээлийн үнэлгээнээс өндөр байна.

Тодруулбал, одоогийн зах зээлийн үнэлгээ нь 33.852 тэрбум төгрөг буюу багцын арилжааны үнэлгээнээс доогуур байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгааг илтгэж байна.

Энэхүү багцын арилжааны үр дүн цаашид хувьцааны ханш болон зах зээлийн үнэлгээнд эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм.  Энэ нь Сэндли ББСБ ХК-ийн зах зээл дээрх үнэлгээ нэмэгдэх, хөрөнгө оруулагчдын итгэл өсөх хандлагыг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.