Гадаад валютын нөөц 9 сард 4.66 тэрбум ам.доллар болж буурлаа
Монголбанкны мэдээлснээр, 2024 оны 9 сард гадаад валютын улсын нөөц 4.66 тэрбум ам.доллар болж, 2024 оны эхнээс 5.26 хувиар буурсан байна.
Манай улсын сарын дундаж импортын хэмжээ 878 сая ам.доллар бөгөөд зургаан сарын нийт хэрэглээ нь 5.268 тэрбум ам.долларт хүрч байна. Эдийн засгийн судалгаагаар валютын нөөц нь 3-6 сарын импортын хэрэгцээг хангах ёстой гэж үздэг.
Валютын нөөцийн шинэ доод түвшин 4.3 тэрбум ам.доллар байгаа нь импортын өсөлттэй холбогдуулан валютын нөөцийн дарамт нэмэгдсэнийг харуулж байна.
Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь дотоодын зах зээлээс алт худалдан авах явдал байдаг. Монголбанк оны эхнээс нийт 12.3 тонн, 9 сард 2 тонн гаруй алт худалдан аваад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй