Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nomura Holding Хятадын хувьцаа огцом унаж болзошгүйг сануулж байна

Nomura Holding Хятадын хувьцаа огцом унаж болзошгүйг сануулж байна

Nomura Holding Хятадын хувьцаа огцом унаж болзошгүйг сануулж байна

Nomura Holdings-ийн эдийн засагчдын үзэж байгаагаар Хятадын эдийн засгийн нөхцөл байдал цар тахлын өмнөх үеэс сул байна. Хамгийн муу хувилбараар тооцвол "Хувьцааны зах зээл өссөний” дараа 2015 оных шиг унах магадлал өндөр байна гэж анхаарууллаа.

Тухайн үед Шанхайн нийлмэл индекс 2014 оны 9 сараас 2015 оны 6 сарын 12 хүртэл 2 дахин өсөөд дараа нь 2 сарын дотор 40 хувиар унасан билээ.

Түүхэн мэдээлэл болон өнөөгийн нөхцөл байдал

Даваа гарагт Хятадын хувьцааны индекс 2008 оноос хойших хамгийн өндрөөр өсөж бух зах зээлд орсон. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой цуврал арга хэмжээний үр дүн юм. Гэхдээ Nomura энэ өсөлтөд итгэл муутай байна. "Хөрөнгө оруулагчид энэхүү өсөлтөөр бахархаж байж болох ч илүү бодит үнэлгээ, дүгнэлт шаардлагатай" гэсэн байна.

Эдийн засгийн эмзэг байдал

Эдийн засгийн эмзэг байдал нь 4 жил үргэлжилсэн орон сууцны хямрал, орон нутгийн өндөр өр, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон хүчин зүйлсээс үүдэлтэй гэж Nomura дүгнэж байна.

Хэрэв энэхүү өсөлт унавал Бээжин мөнгө хэвлэх магадлалтай бөгөөд энэ нь их хэмжээний капитал гадагшлах, юанийн үнэ цэн буурахад хүргэж магадгүй.

2015 оны шиг унах магадлал

Evercore ISI-ийн Нью Йоркт байрлах Хятадын судалгааны захирал Нео Ванг “2015 онд тохиосон шиг хувьцааны зах зээлийн уналт Хятадын дээд удирдлагад тэсвэрлэшгүй зүйл байх болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.