Хятадын хувьцааны зах зээлээ дэмжих шинэ аргууд оновчтой юу?
Хятадын Ардын банкны захирал Пан Гуншэн “Бид анх удаа хөрөнгийн зах зээлийг дэмжих мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг нэвтрүүлж байна” гэж мэдэгджээ.
Тодруулбал, 2024.09.24-нд Бээжингээс зарласан мөнгөний нийлүүлэлтийн цогц арга хэмжээнд 2 онцгой арга хэрэгсэл багтсан нь хөрөнгө оруулагчдад гайхширал төрүүлж, удаан хугацааны уналтад байсан зах зээлийг сэргээхэд тусалжээ.
500 тэрбум юанийн свопын механизм
Энэ арга хэрэгсэл нь зах зээл дэх гүйлгээг хөнгөвчлөх, хөрвөх чадварыг нэмэх зорилготой. Санхүүгийн байгууллагууд хувьцаа, компанийн бонд, биржээр арилжаалагддаг сангуудын нэгж эрхийг барьцаалан төв банкнаас илүү өндөр хөрвөх чадвартай активууд (төрийн бонд, төв банкны вексель гэх мэт) авах боломжтой. Ингэснээр тэд хувьцаа худалдан авах боломжтой болох юм.
300 тэрбум юанийн дахин санхүүжүүлэх хэрэгсэл
Энэ арга хэрэгсэл нь арилжааны банкнуудад хувьцаагаа дахин худалдан авах, жагсаалтад орсон компанийн гол хувьцаа эзэмшигчдэд эзэмшлээ нэмэхэд нь зээл өгөхөд ашиглана.
Банкнууд төв банкнаас 1.75 хувийн хүүтэйгээр санхүүжилт авч, 2.25 хувийн хүүтэйгээр хувьцаа эзэмшигчдэд зээл өгөх боломжтой.
Цаашид хийх алхам
Төв банкнаас улсын дэмжлэгтэй тогтворжуулах сан байгуулахаар судалж байгаа бөгөөд энэ сан нь зах зээл дэх хэт уналтыг зогсоох, хөрвөх чадварыг хадгалах зорилгоор хувьцаа шууд худалдан авахад ашиглагдах боломжтой. Хонконг, Япон зэрэг Азийн зарим улс ийм тогтворжуулах сантай байдаг бөгөөд зах зээл хямрах үед ашигладаг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй