Юанийг хил дамнасан худалдаанд ашиглах нь нэмэгдэж байна
Өнгөрсөн 7 хоногт Хятадын төв банкны сайтад мэдээлснээр, тус улсын мөнгөн тэмдэгтийг хил дамнасан худалдаанд ашиглах нь энэ оны эхний найман сард тавны нэгээр буюу 20 орчим хувиар нэмэгджээ. Энэ нь Бээжингээс юанийн дэлхийн бизнес дэх нөлөөллийг нэмэхээр ажиллаж байгаатай холбоотой.
Хятадын Ардын банкны (People's Bank of China) мэдээлснээр, нийт хил дамнасан юанийн төлбөр болон орлого энэ оны 1 сараас 8 сарын хооронд өмнөх оныхоос 21.1 хувиар өсөж, 41.6 их наяд юаньд (5.9 их наяд ам.доллар) хүрчээ.
Энэ оны эхний 8 сарын хугацаанд бараа, бүтээгдэхүүний худалдаан дахь хил дамнасан юанийн төлбөр, орлого нь нийт гадаад валют оролцсон төлбөр тооцооны 26.5 хувийг эзэлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй