Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ираны газрын тосны нийлүүлэлт тасарвал ханш нь өсөх үү?  

Ираны газрын тосны нийлүүлэлт тасарвал ханш нь өсөх үү?  

Ираны газрын тосны нийлүүлэлт тасарвал ханш нь өсөх үү?  

Израилаас Ираны газрын тос олборлолтыг зогсоож, халдлага үйлдэж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдсэнээр брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 80 ам.доллар давж, 8 сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.

АНУ-ын WTI төрлийн газрын тосны үнэ мөн 3.7 хувиар өсөж, баррель нь 77 ам.долларт хүрээд байна. 

Энэ оны гуравдугаар улиралд газрын тосны үнэ эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс болж буурсан. Гэхдээ дэлхийн түүхий газрын тосны нөөцийн гуравны нэгийг эзэмшдэг Ойрх Дорнодын нийлүүлэлт тасалдаж магадгүй байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна. 

Goldman Sachs-ийн шинжээчид, хэрэв Ираны газрын тосны нийлүүлэлт тасалдвал брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 90 ам.доллар давж өсөх магадлалтай гэж таамаглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.