Хиймэл оюун ухааны сервер үйлдвэрлэгч SMCI-ийн хувьцаа 15% өслөө
Өчигдөр Nvidia (NVDA)-гийн харилцагч бөгөөд хиймэл оюун ухааны сервер үйлдвэрлэгч Super Micro Computer (SMCI) компани шинэ программ хангамжийн төхөөрөмжөө танилцуулснаар хувьцаа нь 17%-иар өсөв.
Тодруулбал, тус компани 6 сараас хойш өндөр хүчин чадалтай 2,000 гаруй серверийг томоохон AI дата төвүүдэд нийлүүлснээ мэдэгджээ.
Мөн тус компани энэ улиралд 100,000-аас дээш AI чип бүхий серверийг борлуулсан нь ойрын хугацаанд эрэлт өндөр байхыг харуулж байна.
Super Micro компанийн хувьцаа 9 сарын сүүлээр 15%-иар унаж, тус компани АНУ-ын Хууль зүйн яамнаас нягтлан бодох бүртгэлийн зөрчилтэй холбоотойгоор шалгагдаж буй мэдээлэл гарсны дараах бууралтаас сэргэхэд тусалсан байна.
2024 оны эхэнд Super Micro компанийн хувьцааны үнэ огцом өссөн бөгөөд үүний шалтгаан нь томоохон технологийн компаниуд эрчим хүчний их хэмжээний хэрэглээ шаардсан шинэ хиймэл оюун ухааны технологи бүтээхээр зорьж буйгаа зарласантай холбоотой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй