Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Goldman Sachs S&P500 индексийн ханшийн өсөлтийн зорилтыг шинээр тогтоов.

Goldman Sachs S&P500 индексийн ханшийн өсөлтийн зорилтыг шинээр тогтоов.

Goldman Sachs S&P500 индексийн ханшийн өсөлтийн зорилтыг шинээр тогтоов.

Goldman Sachs-ийн S&P 500 индексийн шинэ зорилт 

Goldman Sachs компани S&P 500 индексийн энэ оны эцсийн зорилтыг 5,600-аас 6,000 болгож, 12 сарын зорилтыг 6,000-аас 6,300 болгон өсгөжээ. 

Энэ нь тус индексэд ордог компаниудын ашиг өсөх, макро эдийн засаг 2025 он хүртэл тогтвортой байх төлөвтэй холбоотой аж.   

 

Зах зээлийн өсөлтийн боломж 

Goldman Sachs компани S&P 500 индексийн сүүлийн хаалтын ханш болох 5,751.07-аас 4.32%-ийн өсөлт үзүүлэх магадлалтай гэж үзэж байна. Тус зорилт нь  зах зээлийн өсөлтийн хэтийн төлөвийг тодорхойлж байна.  

Ашгийн өсөлтийн хүлээлт 

Goldman Sachs компани АНУ-ын компаниудын нэгж хувьцаанд ноогдох ашиг (EPS)-ийн өсөлтөд өөдрөг байр суурьтай байна. Тус компани 2025 оны EPS урьдчилсан тооцоог 256-268 ам.доллар болгон нэмж, жилийн 11%-ийн өсөлттэй байхаар тооцжээ. Харин 2024 оны EPS таамгийг 241 ам.доллар дээр хадгалсан байна. Goldman-ийн шинжээчид ашгийн өсөлтийн үндсэн шалтгааныг компаниудын ашгийн маржин нэмэгдэнэ гэж үзэж байгаатай холбоотой.  

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.