Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

OpenAI компани 157 тэрбум ам.долларын үнэлгээтэй болж,   хиймэл оюуны ирээдүйд хүлээлт нэмэгдэв   

OpenAI компани 157 тэрбум ам.долларын үнэлгээтэй болж,   хиймэл оюуны ирээдүйд хүлээлт нэмэгдэв 

 

OpenAI компани 157 тэрбум ам.долларын үнэлгээтэй болж,   хиймэл оюуны ирээдүйд хүлээлт нэмэгдэв   


OpenAI компани 6.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг шинээр татан төвлөрүүлснээр зах зээлийн үнэлгээ нь 157 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хамгийн том 3 стартапын нэг болжээ.  

Энэхүү үйл явдал нь цахиурын хөндийг шуугиулж, хөрөнгө оруулагчид технологийн салбар, хиймэл оюун ухааны ирээдүйд ихээхэн найдлага тавьж байгааг нотоллоо. 

Энэхүү санхүүжилтийг татахад тэрбумтан Жош Кушнерийн удирддаг Thrive Capital  компани тэргүүлж 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бол Microsoft 750 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Ингэснээр Microsoft-ийн OpenAI-д оруулсан нийт хөрөнгө оруулалт 14 тэрбум ам.долларт ойртлоо. 

Удахгүй OpenAI нээлттэй компани болох магадлал өндөр байна. Altimeter компанийн Гүйцэтгэх захирал Брэд Герстнер “АНУ-ын хиймэл оюун ухааны салбарт Nvidia болон OpenAI компаниуд тэргүүлж буй тул нээлттэй компани болох нь логикийн хувьд зөв алхам” гэж онцолжээ.  

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.