Шунхлай Холдинг 90 тэрбум төгрөгийн санхүүжилт авлаа.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас (ЕСБХБ) Монгол Улсад хэрэгжиж буй 147 төсөлд нийт 2.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулаад байна.
Тус банк "Шунхлай Холдинг" компанийн Хан-Уул дүүрэгт хэрэгжиж буй ногоон оффисын шинэчлэлтийн төслийг дэмжиж 24.6 сая евро буюу 90 тэрбум төгрөгийн зээл олголоо.
Монгол Улсад ногоон барилгын шинэ стандартыг тогтоох “Шунхлай плаза” оффис нь 6 давхар бөгөөд барилга эрчим хүчний хэрэглээг 30%, усны хэрэглээг 20%-иар бууруулах аж.
ЕСБХБ-ийн хөрөнгө оруулалтын 90% нь хувийн хэвшилд чиглэдэг бөгөөд цаашид тус банк эрүүл мэнд, сэргээгдэх эрчим хүч, банк санхүүгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй