GCC academy: Санхүүгийн систем дэх технологийн эрсдэлийг хэн хянадаг вэ?
Санхүүгийн салбарт шинэ технологиуд хурдацтай нэвтэрч, финтек компаниуд шинэлэг шийдлүүдийг хөгжүүлэх хэрээр технологийн аюулгүй байдал, хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй зохицуулагч байгууллагуудын үүрэг улам чухал болж байна.
АНУ-ын Валютын хяналтын газар (OCC)
АНУ-ын Валютын хяналтын газар (OCC) нь Сангийн яамнаасаа хараат бусаар 1863 онд байгуулагдсан бөгөөд үндэсний банкнууд болон холбооны хуримтлалын нийгэмлэгүүдийг хянаж, хууль дурмийг сахиулдаг.
OCC нь банкнуудыг финтектэй холбоотой эрсдэлээ хариуцах ёстой гэж үздэг бөгөөд банкнууд нэгдэх, худалдан авах үйл явцад хатуу дүрэм мөрдүүлж ирсэн. Тиймээс энэхүү үйл явцад хяналт тавих M&A дүрмийг сайжруулах санал гаргаад байгаа юм
Үнэт цаас, биржийн комисс (SEC)
АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC) нь 1929 оны Уолл Стритийн хямралын дараа 1934 онд байгуулагдсан бөгөөд үнэт цаасны зах зээл, брокер дилерүүд болон хөрөнгө оруулалтын зөвлөхүүдийн үйл ажиллагааг хянадаг.
SEC-ийн зорилго нь хөрөнгө оруулагчдыг хамгаалах, шударга, үр ашигтай зах зээлийг дэмжих, мөн капитал бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Мөн криптовалютын Биткойн, Ether-ийн биржээр арилжаалагдах сангуудыг (ETF) зөвшөөрч салбартаа томоохон ахиц дэвшил гаргасан.
Европын банкны газар (EBA)
2011 онд байгуулагдсан Европын банкны газар (EBA) нь Европын банкны салбарын зохицуулалт, хяналт тавих үүрэгтэй бие даасан Европын холбооны байгууллага юм.
Парист байрладаг тус агентлаг нь Европын банкны нэгдсэн дүрэм боловсруулах, банкнуудад стресс тест хийх зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус байгууллагын үйл ажиллагаа ЕХ-ны банкны системийн санхүүгийн тогтвортой байдал, шударга ёсыг сахиулахад чиглэдэг.
Хонконгийн мөнгөний газар (HKMA)
Хонконгийн Мөнгөний газар (HKMA) нь Хонконгийн гол санхүүгийн зохицуулагч байгууллага юм. Тус байгууллага нь банкны системийг хянаж, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг хангадаг.
Мөнгө угаахтай тэмцэх болон терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх удирдамжийг гаргаж, төлбөрийн системийг зохицуулдаг. Мөн Хонконгийн Мөнгөний газар нь болзошгүй хямралыг шийдвэрлэх төлөвлөгөөг боловсруулж, Хонконгийг дэлхийн санхүүгийн төв байлгах үүргийг гүйцэтгэдэг
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй