Nvidia компанийн хувьцаа 5 өдөр дараалан 14%-иар өслөө.
Хөрөнгө оруулагчид Хятадын хувьцаануудад анхаарлаа хандуулж байх хооронд Nvidia (NVDA) компанийн хувьцаа 115 ам.долларын дэмжлэгийн бүсээс 5 өдөр дараалж өслөө.
Хөрөнгө оруулалтын компанийн шинжээчид тус компанийг 2025 онд 128.5 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцоолж байснаа 130.6 тэрбум ам.доллар болгож өсгөөд байна.
Тэд Nvidia компанийн хиймэл оюуны шинэ загвар Blackwell чипүүдийн борлуулалт өсөж, дөрөвдүгээр улиралд 7 тэрбум ам.долларын орлогыг нэмж олно гэж тооцжээ.
Энэ нь 2025 оны орлогын талаар Wall Street-ийн тооцоолсон 125.6 тэрбум ам.доллароос давж байгаа юм.
Blackwell чипүүдийн үйлдвэрлэл эрчимжиж байгаа ч Nvidia-ийн өмнөх H100 болон H200 загварууд өндөр эрэлттэй байна. Өчигдрийн арилжаагаар Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ Microsoft-ийг давж 3.2 их наяд ам.долларт хүрснээр үнэлгээгээрээ дахин хоёрдугаарт бичигдлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй