Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монгол Улсын инфляц эрчимтэй өсөж байна.   

Монгол Улсын инфляц эрчимтэй өсөж байна. 


 

Монгол Улсын инфляц эрчимтэй өсөж байна.   


Монгол Улсын инфляц 2024 оны 9 сард 6.7 хувьтай гарсан бөгөөд 2.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.  

Ингэснээр инфляц сүүлийн 3 сар дараалан өсөж өмнөх сараас 0.2 хувиар нэмэгджээ. Хүнсний бараа, хувцас, зочид буудал, боловсролын үйлчилгээ зэрэг бүлгийн үнийн өсөлт инфляцыг өсгөх гол хүчин зүйлс болсон байна. 

Монголбанк инфляцыг ирэх 2 жилд тогтворжуулах, 2027 оноос эхлэн зорилтын голчийг 5 хувь болгон бууруулахад мөнгөний бодлогын үйл ажиллагааг чиглүүлэхээр зорьж байгаа юм.   

Сангийн яамнаас 2024 оны эцэст эрчим хүч, дулааны тарифыг нэмэх болсонтой холбоотойгоор инфляц бага зэрэг эрчимжих магадлалтайг онцолжээ.  

Түүнчлэн, Азийн хөгжлийн банк 2024 онд Монгол Улсын хэрэглээний үнийн өсөлт 6.8 хувьтай байх төлөвтэй гэж үзэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.