S&P 500 жилд дунджаар 50 удаа ALL TIME HIGH ханшийг тогтоодог.
2024 оны 10 сард “S&P 500 Index” 5800 нэгжид хүрч энэ он гарсаар 44 дэх удаагаа шинэ дээд түвшнээ тогтоолоо. Үүнд технологийн компаниудын хувьцааны өсөлт нөлөөлсөн байна.
Энэхүү өсөлт нь АНУ-ын инфляцын тогтвортой байдлын хүлээлттэй давхцаж байна. Түүнчлэн, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурсан бол ам.долларын ханш сүүлийн 2 жил гаруйн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн өсөлтөө хадгаллаа. Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд ч сайжирсан нь инфляцыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж болох юм.
Холбооны Нөөцийн сангийн мөнгөний бодлогын хорооны 9 сарын тэмдэглэлд, бодлогын хүүг өндөр түвшнээс бууруулах магадлал бага байгаа ч хөдөлмөрийн зах зээлийн өсөлт тогтвортой байна гэж онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй