Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Яг одоо АНУ-ын зах зээлд юу болж байна?  

Яг одоо АНУ-ын зах зээлд юу болж байна?  

Яг одоо АНУ-ын зах зээлд юу болж байна?  

Зах зээлийн өсөлт ба сонгуулийн он жилүүдийн онцлог 

Хэдийгээр 2024 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль тохиож улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа ч зах зээл эсрэгээрээ тогтвортой өсөж байна.  

Түүхэн хугацаанд ерөнхийлөгчийн сонгуультай жилд зах зээлд хэлбэлзэл их байдаг ч 2024 он энэ жишгээс хазайлаа.  

Тухайлбал, S&P 500 индекс өнгөрсөн сард 2.02%-иар өссөн нь 2013 оноос хойших 9 сарын хамгийн хүчтэй үзүүлэлт болов.  

Ингэснээр тус индекс 2024 оны эхнээс нийт өгөөж нь 22.08%-д хүрч, ерөнхийлөгчийн сонгуультай жилүүдийн түүхэн дэх хамгийн амжилттай жил боллоо.  

Төв банкны бодлого ба зах зээлийн тогтвортой байдал 

Төв банкны бодлогын хүүг бууруулах бодлого  нь зах зээлийг тогтворжуулж, хувьцааны өсөлтийг дэмжиж, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байгаа нь улс төрөөс илүү анхаарлын төвд байсантай холбоотой. Тиймээс S&P 500 индекс 1936 оноос хойших ерөнхийлөгчийн сонгуультай жилүүдийн хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ.  

АНУ-ын эдийн засгийн хоёрдмол байдал 

Хэдийгээр хөрөнгийн зах зээл өсөж байгаа ч АНУ-ын эдийн засаг зөрчилтэй үзүүлэлттэй байна.  

Үйлчилгээний салбар тогтвортой хөгжиж байгаа бол 20 сар дараалан өсөж байсан үйлдвэрлэлийн салбар яг одоогоор уналттай байна. Тус салбар нь АНУ-ын ДНБ-ний 80%-ийг бүрдүүлдэг, эдийн засгийн тогтвортой байдалд чухал суурь болдог тул уналт үзүүлж эхэлсэн нь эдийн засгийн нийт дүр зургийг хүндрүүлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.