Warren Buffet-н удирддаг Berkshire Hathaway хувьцааны багцаа өөрчлөв.
Энэ долоо хоногт тэрбумтан Warren Buffet-ийн удирддаг Berkshire Hathaway компани Bank of America дахь 9.5 сая ширхэг хувьцаагаа 382.4 сая ам.доллароор заржээ. Энэ нь тус компанийн нийт эзэмшлийн хувьцааны багцын 10% байсан юм.
Warren Buffet анх 2011 онд Bank of America-д 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Тус банк удахгүй 3-р улирлын тайлангаа танилцуулах гэж байгаа ба хадгаламжийн өндөр зардал, зээлийн сул эрэлт зэрэг хүчин зүйлс тайланд нь сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.
Berkshire Hathaway компани Bank of America-аас гадна Apple компанийн хувьцааг зарснаар энэ онд технологийн аварга компани дахь эзэмшлээ хоёр дахин багасгаад байгаа юм.
Warren Buffet 5 сард болсон компанийн хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, хөрөнгийн өсөлтийн татвар нэмэгдэж болзошгүй байгаа учир хувьцаагаа зарахаас аргагүй болсон гэж тайлбарласан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй