GCC ACADEMY-ийн онлайн сургалтад 300 орчим хүн амжилттай суралцлаа
“GCC Академи”-ийн онлайн сургалт 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтад хамрагдагсад хөрөнгийн зах зээл болон санхүүгийн эрүүл мэндийн үнэлгээ, техникийн шинжилгээ өргөн сэдвийн хүрээнд мэдээлэл авлаа.
Эхний өдрийн сургалт (2024.10.09)
- Хөрөнгийн зах зээл гэж юу вэ?
/Хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох талаарх суурь ойлголт/
- Компанийн санхүүгийн эрүүл мэндийг шинжлэх нь
/Хөрөнгө оруулалт хийхээр судалж буй компаниудын санхүүгийн эрүүл мэндийг шинжих арга зүй/
- Техник шинжилгээг хэрхэн хийх вэ?
/Хувьцааны техникийн үзүүлэлтүүдийг хэрхэн ашиглах тухай практик мэдлэг/
Хоёр дахь өдрийн сургалт (2024.10.10)
- Монголын хөрөнгийн зах зээлийн шинжихүй
/Монголын хөрөнгийн зах зээлийн онцлог, хөрөнгө оруулалтын боломжууд/
- АНУ-ын хөрөнгийн зах зээлийн шинжихүй
/АНУ-ын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, өсөлт, эрсдэл/
- Хятадын хөрөнгийн зах зээлийн шинжихүй
/Хятадын хөрөнгийн зах зээлийн шинжилгээ, олон улсын хөрөнгө оруулалтын боломжууд/
- Практик хичээл
/Практик хичээлд оролцогчид хөрөнгө оруулалтын арилжааны үйл явцыг бодитоор туршив/
Тус сургалтад оролцогчид Монголын болон дэлхийн хөрөнгийн зах зээл, тэр дундаа АНУ, БНХАУ-д хөрөнгө оруулах боломж, арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа анхаарах зэрэг мэдээллүүдийг авлаа.
Бид суралцагчдын бүртгүүлсэн и-мэйл хаягаар нь онлайн сертификатыг илгээх бөгөөд энэ нь сургалтад амжилттай суралцсаныг гэрчлэхээс гадна цаашид Голомт Капитал компаниас зохион байгуулах аливаа сургалт, арга хэмжээнд оролцох эрхийг баталгаажуулах юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй