Голомт банкны цэвэр ашиг өнгөрсөн оныхоос 2.7 дахин өслөө
Голомт банкны санхүүгийн тайлангийн онцлох үзүүлэлтүүд
- Нийт актив 29.2%-аар өсөж, 12.5 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт өөрийн хөрөнгө 35.1%-аар өсөж, 1.2 их наяд төгрөгт хүрэв.
- Цэвэр зээл 68.9%-аар өсөж, 6.9 их наяд төгрөгт хүрэв. Чанаргүй зээлийн харьцаа 3.0%-д хүрч сайжрав.
- Харилцагчийн эх үүсвэр 10.9%-аар өсөж, 7.5 их наяд төгрөгт хүрэв.
- Татварын дараах цэвэр ашиг 2.7 дахин өсөж, 348.2 тэрбум төгрөгт хүрэв.
- Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 430.6 төгрөгт хүрэв.
- Банк Монголбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.
Ийнхүү Голомт банкны зээлийн багцын өсөлт, санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг баталгаажуулж 2024.10.09-нд Standard & Poor’s Ratings Services (S&P) агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг ‘B+’ болгон өсгөж ‘ТОГТВОРТОЙ’ төлөвтэй хэмээн нэг шатаар ахиулсан билээ.
Мөн S&P агентлаг Голомт банкны олон улсын зах зээл дээр гаргасан 300 сая ам.долларын “GLMTMO 27” бондын үнэлгээг “B+” болгож нэмэгдүүлсэн.
Тиймээс эрхэм та 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй B+ үнэлгээтэй олон улсын зах зээлд жилийн 11%-ийн хүүтэй байгаа тус бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.
- Бондын зөвлөх
- 8083-6622, 8888-9183, 8888-0272, 8888-3615
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй