Онцлох нийтлэл: "Earnings Season" эхлэхэд баримтлах 6 тактик
Компаниудын тайлан зарлагдаж байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын баримтлах 6 гол тактикыг хүргэж байна. Эдгээр нь богино хугацааны үнэлгээний савлагааг даван туулахад тусалж, урт хугацааны өсөлтөд чиглэнэ.
Тактик |
Зөв шийдвэр |
Буруу шийдвэр |
Эзэмшиж байгаа хувьцааны багцаа хянах |
Урт хугацааны өсөлттэй компаниудын үйл ажиллагааг нь үнэлэх |
Богино хугацааны савлагаанд автамтгай байж, урт хугацааны зорилтоо өөрчлөх |
Тайлан гарахын өмнө эсвэл дараа худалдаж авах |
Тайлан гарсны дараа мэдээлэлд нь үндэслэн худалдаж авах |
Тайлангийн өмнө тодорхойгүй үед эрсдэлтэй худалдаа хийх |
Салбарын нөхцөл байдал ба боломжууд |
Хүү бууралттай үед технологийн салбарын боломжийг ашиглах |
Зах зээлийн нөхцөлтэй уялдуулалгүйгээр буруу салбарт хөрөнгө оруулах |
Ханшийн савлагааг хүлээн зөвшөөрөх |
Богино хугацааны хэлбэлзлийг хүлээн авч, урт хугацааны зорилтдоо итгэх |
Богино хугацааны савлагааг хэт анхаарч, урт хугацааны боломжийг алдах |
Багцаа өөрчлөх эсэхийг тодорхойлох |
Хэт өндөр үнэлгээтэйг бууруулж, доогуур үнэлэгдсэн хувьцааг нэмэх |
Зах зээлийн өндөр эсвэл бага үнэд тулгуурлан стратегигүй байх |
Шинжээчдийн хүлээлт ба бодит үзүүлэлт |
Шинжээчдийн хүлээлтээс илүү компанийн урт хугацааны төлөвийг харах |
Богино хугацааны хэлбэлзлээс болж компанийн урт хугацааны өсөлтөөс зайлсхийх |
Зарим хөрөнгө оруулагчид тайлангийн өмнө хувьцаа худалдан авах нь өгөөжтэй гэж үздэг бол зарим нь эрсдэлээс зайлсхийдэг.
Тиймээс эрсдэлээс зайлсхийдэг хөрөнгө оруулагчид тайлан гарсны дараа тухайн компанийн бодит үзүүлэлт, илүү тодорхой мэдээлэлд үндэслэж худалдан авдаг. Ингэснээр тодорхойгүй байдал багасаж, илүү баттай шийдвэр гаргах боломжтой гэж үздэг байна.
Тайлангийн үзүүлэлт нь хүлээлтээс өндөр гарсан компанийн хувьцааны ханш 6 сарын дараа дунджаар 7.4 орчим хувь өсдөг байна.
Харин шинжээчдийн таамаглалаас бага гарсан хувьцааны ханш сарын дараа 4.5 орчим хувиар унадаг бол 6 сарын дараа гэхэд хэвийн түвшин рүүгээ буцдаг. Тиймээс компанийн санхүүгийн тайлан богино хугацаанд савлагааг үүсгэж болох ч урт хугацаандаа өсөлттэй хэвээр байдаг.
Дүгнэлт: Урт хугацааны хөрөнгө оруулалтад төвлөрөх
Хэрэв компанийн урт хугацааны зорилт биелж байгаа бол богино хугацааны савлагаанд анхаарал хандуулах шаардлагагүй. Үүний оронд компаний үндсэн үйл ажиллагаа, өсөлтөд итгэж, урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилтоо хадгалах нь чухал юм.
Сонирхуулахад зарим компани сайн мэдээгээ зах зээл тайван байхад зарладаг бол муу мэдээгээ “бужигнаан”-тай үед гаргаж магадгүй. Тиймээс компанийн тайлангаа зарласан цаг хугацааг анхааралтай ажиглах нь чухал юм.
Энэ долоо хоногт зарлагдах онцлох тайлангууд
2024 оны 10 сарын 14-18-ны хооронд зарлагдах томоохон компаниудын 3-р улирлын тайлангийн хуваарийг та бүхэндээ танилцуулж байна.
Тайлангийн үеэр арилжаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
Эрсдэлийг тооцох: Тайлангийн үр дүн хүлээлтээс зөрөх боломжтой тул эрсдэлийг тооцон, хэт их хөрөнгө оруулалтаас зайлсхийх
Зах зээлийн нөхцөл байдлыг ажиглах: Зах зээлд нөлөөлөх бусад хүчин зүйлсийг харгалзан үзэх нь чухал юм.
Тайлангийн үеэр зах зээлийн нөхцөл байдал хурдан өөрчлөгдөх боломжтой тул арилжаа хийхдээ болгоомжтой хандах нь зүйтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй