ХасБанк 3-р улирлын тайлангаа зарлалаа.
ХасБанк 2024 оны III улиралд 43.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар татварын дараах нийт ашиг нь 128.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өсжээ.
Банкны өөрийн хөрөнгийн өгөөж 26.2 хувьтай, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг нь 122.3 төгрөг байна.
ХасБанк 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18 төгрөгийг ногдуулж, нийт 18.9 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилжээ. Тус банк IPO хийснээс хойш тогтвортой өгөөжтэй буюу нийт 61 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоод байна.
Активын чанарын хувьд, ХасБанк чанаргүй зээлээ 2.2 хувьд удирдан, зээл болон санхүүгийн түрээсийн багцыг тогтвортой байлгажээ. Харилцах хадгаламжийн үлдэгдэл оны эхнээс 11.3 хувиар өсөж, 3.2 их наяд төгрөгийг давсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй