NVIDIA-ийн хувьцаа түүхэн дээд ханшиндаа дахин ирлээ
Өчигдөр хиймэл оюун ухааны (AI) чип үйлдвэрлэгч Nvidia компанийн хувьцаа түүхэн дээд ханшиндаа хүрч дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй Apple компанийг түрүүлэх гараан дээрээ ирлээ.
Тодруулбал, Калифорни мужийн Санта Клара хотод төвтэй тус компанийн хувьцаа 2.4%-иар өсөж, 138.07 ам.долларт хаагдсан нь одоо болон ирээдүйд AI процессорын эрэлт өндөр байгааг илтгэж байна.
Nvidia компани 2024 оны 6 сард түр хугацаанд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон ч удалгүй Microsoft гүйцсэн юм. Гэхдээ сүүлийн саруудад AAPL, NVDA, MSFT технологийн гурван аварга компани зах зээлийн үнэлгээгээр ойролцоо явж байна.
Nvidia компани 8 сард шинэ үеийн Blackwell чипүүдийн үйлдвэрлэлээ 4-р улирал хүртэл хойшлуулсан ч өмнөх загварын чипүүийн борлуулалт өндөр байгаа туд борлуулалтад нь нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн.
TD Cowen-ийн шинжээчид “AI-ийн томоохон компаниуд хоорондоо өрсөлдөж хөрөнгө оруулалтаа нэмж байна. Хэрэв хөрөнгө оруулахгүй бол тэдгээр компаниудад ихээхэн хохирол учирч болзошгүй” гэж онцолсон.
Тэд Nvidia-ийн хувьцааны ханшийг 165 ам.долларт хүрнэ гэж таамагласан нь AI чипийн эрэлт маш өндөр байгааг дахин баталлаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй