БНХАУ эдийн засгаа аврахын тулд илүү шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай
2024 оны 9 сард Хятадын экспорт жилийн дүнгээр 2.4%-иар өсөж, 303.71 тэрбум ам.долларт хүрсэн ч урьдчилан таамагласан 6%-ийн өсөлтөд хүрсэнгүй.
Энэ нь дэлхийн хэмжээнд эрэлт сул байгаатай холбоотой бөгөөд экспортын өсөлт 8 сарын 8.7%-иас удааширсан үзүүлэлт юм. Тодруулбал, БНХАУ-ын АНУ руу хийсэн экспорт 2.2%, Зүүн Өмнөд Азийн орнууд руу 5.5%, Европын холбоо руу 1.3%, Орос руу 16.6%-иар нэмэгджээ.
Түүнчлэн Хятадын банкнууд 9 сард 1.590 их наяд юанийн зээл олгосон нь 8 сарын 900 тэрбум юанаас өссөн үзүүлэлт ч 1.9 их наяд юанийн хүлээлтэд хүрсэнгүй.
Энэ нь 2018 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болж, эдийн засгийн өсөлтийг хангах Бээжингийн чадамжид эргэлзээ төрүүлж эхэллээ.
Учир нь нийт зээлийн жилийн өсөлт 8.1% байсан нь урьдчилан таамагласан 8.3%-аас доогуур байлаа.
Энэхүү экспортын удаашрал, зээлийн хязгаарлагдмал байдал нь Хятадыг эдийн засгаа аврахын тулд илүү шийдвэртэй арга хэмжээг авахад хүргэж байгаа юм.
Засгийн газар дотоодын хэрэглээг нэмэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулах, шинэ зах зээлүүдийг нээх бодлогыг түргэтгэх шаардлагатай боллоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй