Xanadu Mines: Хармагтай төслийн хүрээнд жилд 75,000 тн зэс, 165,000 унц алт үйлдвэрлэнэ
Xanadu Mines компани "Хармагтай" төслийнхөө урьдчилсан Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) танилцууллаа. Тэд 2025 онд үндсэн ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг батлуулж, 2026 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэн, 2028 онд олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
ТЭЗҮ-д тусгаснаар Хармагтай ордоос 29 жилийн хугацаанд жилд 75,000 тонн зэс, 165,000 унц алт үйлдвэрлэхээр тооцсон нь уг төслийг дэлхийн хэмжээнд өндөр ач холбогдолтой болгож байгаа юм.
Төслийн хүдэр дэх зэсийн агуулга 0.21 хувь, зэсний нөөц 1.6 сая тонн, алтны агуулга тонн тутамд 0.17 грамм буюу нийт нөөц 4 сая унц гэж тооцжээ.
Ил уурхайд олборлолтыг хийх бөгөөд хүдэр гадаргатай ойр байгаа учраас хөрс хуулалт бага байх нь. Мөн уламжлалт хөвүүлэн баяжуулах технологиор зэсийн баяжмал гарган авах учраас үйл ажиллагааны зардал бага байхаар төлөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй