Mongolian Mining Corporation 4.3 сая тн түүхий нүүрс олборложээ.
Mongolian Mining Corporation (MMC) компани 2024 оны III улиралд өнгөрсөн оны мөн үеэс 23 хувиар өссөн буюу 4.3 сая тонн түүхий нүүрс олборложээ. Харин боловсруулсан түүхий коксжих нүүрс нь 3.9 сая тонноос 3.6 сая тонн болж буурсан байна.
Компани угаасан коксжих нүүрсний үйлдвэрлэлээ 1.931 сая тонноос 1.929 сая тонн болгож ялимгүй бууруулсан ч борлуулалт нь 16 хувиар өсөж 2 сая тонноос давжээ.
БНХАУ-д гангийн эрэлт сул байгаагаас коксжих нүүрсний үнэ буурсан ч компанийн зүгээс борлуулалтаа нэмэхэд анхаарч ажилласныг илтгэж байна.
Хэдийгээр 2 сарын өмнө Moody's агентлаг MMC-ийн 2024 оны орлогыг үнийн уналтаас шалтгаалж 10 орчим хувиар буурна гэж таамагласан ч компанийн олборлолтын мэдээлэл цацагдсаны дараа хувьцааны ханш нь 3 хувиар өслөө.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй