Газын зурвас дахь хүний эрх ба Газрын тосны ханш
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Antony Blinken, Батлан хамгаалахын сайд Lloyd Austin нар Израилийн өндөр албан тушаалтнуудад захидал илгээж, Газын зурваст байдал улам дордож байгаа тул 30 хоногийн дотор хүний эрхийг хангах шаардлагатай арга хэмжээг авахгүй бол цэргийн тусламжаа хязгаарлахыг анхааруулжээ.
Газрын тосны үнэ буурсаар
- Израил Ираны газрын тосны байгууламжуудыг онилохгүй байх магадлал нэмэгдсэнээр газрын тосны үнийн уналт үргэлжилж, эрэлт буурах хандлагатай байна. Тиймээс OPEC 2024 оны газрын тосны эрэлтийн таамгаа гурав дахь сардаа буурууллаа.
- Хятадад газрын тосны эрэлт суларч 8 сарын хэрэглээ 500,000 баррелиар буурсан байна.
- Америкт газрын тосны олборлолт өсөж байгаа ч, нийлүүлэлтийн хомсдол үүсэхгүй бол зах зээлд илүүдэл гарах эрсдэлтэйг IEA онцлов.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй