Хасбанкны нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 122.3 төгрөгт хүрлээ
Хас Банк ХК (MSE) нь 2024 оны 3-р улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Банкны цэвэр ашиг энэ улиралд 128.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 27%-иар өссөнөөр, нэгж хувьцаанд ногдох ашиг 122.3 төгрөг болжээ.
Хас Банкны нийт хөрөнгө 5.6 их наяд төгрөгт, банкны өөрийн хөрөнгө 688.7 тэрбум төгрөгт хүрсэн нь Монголын банкны салбарын дээд үзүүлэлт болж байна. Өөрийн хөрөнгө өмнөх улирлаас 24 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Мөн Хас Банк ХК өмнөх 2-р улирлын 85.3 тэрбум төгрөгийн цэвэр ашгаас 18.9 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэ нь тухайн улирлын цэвэр ашгийн 22%-ийг эзэлж, нэгж хувьцаанд 18 төгрөг ногдож байна.
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй