Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голлох банкны стратегичид S&P 500 индексийг оны эцэст “өснө” гэв.

Голлох банкны стратегичид S&P 500 индексийг оны эцэст “өснө” гэв.

Голлох банкны стратегичид S&P 500 индексийг оны эцэст “өснө” гэв.

 

2024 оны дөрөвдүгээр улиралд хөрөнгийн зах зээлийн өсөлт буураагүй бөгөөд гол банкны судалгааны багууд S&P 500 индексийг оны эцэст “өсөх” таамгийг дэвшүүлж байна.

Тодруулбал, Goldman Sachs, UBS, BMO болон Deutsche Bank-ийн стратегичид оны эцсийн индексийн үнийн таамаглалыг шинэчилж өсгөөд байгаа юм.

Даваа гарагт S&P 500 индекс 2024 онд 46 дахь удаагаа дээд амжилтаа шинэчилсэн.


UBS-ийн стратегичид болох Жонатан Голуб, Патрик Палфрей нар оны эцсийн зорилтот үнийг 5600 гэж таамаглаж байснаа 5850 болгон өсгөж 4 дэх удаагаа шинэчиллээ.

Энэхүү тооцоолол нь лхагва гаригтийн арилжааны үнэтэй ойр байгаа ч тэд ирэх 15 сард 9%-иар өснө гэж таамаглаж, 2025 оны зорилтот хэмжээг 6000-аас 6400 болгосон байна.

Мөн энэ сарын эхэнд Goldman Sachs-ийн ахлах хөрөнгийн стратегич Дэвид Костин, S&P 500 индексийн өсөлтөд эдийн засгийн тогтвортой байдал, ашгийн өсөлт гол үүрэг гүйцэтгэх тул оны эцэст үнэлгээ нь 6000 болно гэсэн шинэ таамаглалыг дэвшүүлээд байгаа юм.

Тэрээр, "2025 оны EPS тооцооллыг дээшлүүлсэн гол шалтгаан нь ашгийн маржингийн өсөлт юм. Эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт нь оролтын өртгийн өсөлтөөс давж гарах тул ашгийн маржин бага зэргийн өсөлтөд дэмжлэг үзүүлнэ" гэжээ.

 

Гадаад арилжаанд оролцох:

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.