Монголын эдийн засгийн дүр зураг
Инфляцын төлөв
Инфляц 2024 онд 6.5%-д хүрч ирэх онд өсөх хандлагатай байна. Мах, махан бүтээгдэхүүний үнийн бууралт, хүнсний инфляцын сааралт, гадаад инфляц буурах нь инфляцын тогтворжилтод нөлөөлөх юм.
Бодлогын хүү
Монголбанк 2024 оны үлдсэн хугацаанд болон 2025 оны эхэн үе хүртэл мөнгөний хатуу бодлогыг баримтлахаа мэдэгдлээ.
Энэ онд Монголбанк бодлогын хүүгээ 3 удаа бууруулж, 10 хувьд хүргэсэн ч, 2025 оны төсвийн алдагдал 1.8 их наяд төгрөгт хүрч, төсвийн хэмжээг ДНБ-ий 37%-тай тэнцүүлэхээр байгаагаас шалтгаалж мөнгөний хатуу бодлого үргэлжлэх төлөвтэй байна.
Эдийн засгийн өсөлт
Уул уурхай, тээврийн салбарын өндөр өсөлтөөс шалтгаалан 2024 оны эдийн засгийн өсөлт 5.5% хүрэхээр төсөөлөгдөж байна.
Гадаад орчны нөлөөлөл
Гадаад валютын орох урсгалын бууралт болон эрсдэлүүд нь инфляц, эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй