Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын газрын тосны нөөц буурсан тул үнэ өсөв. 

АНУ-ын газрын тосны нөөц буурсан тул үнэ өсөв. 

АНУ-ын газрын тосны нөөц буурсан тул үнэ өсөв. 

Өчигдөр АНУ-ын түүхий тос болон түлшний нөөц багассан талаарх мэдээлэл цацагдсаны дараа газрын тосны үнэ 2 долоо хоногийн доод түвшнээс эргэн сэргэж бага зэрэг өслөө.  

Энэхүү мэдээлэл гарахын өмнөх өдөр буюу лхагва гарагт хоёр индекс 2024.10.02-оос хойших хамгийн доод түвшинд хүрч хаагдсан юм.  

Энэ нь OPEC болон Олон Улсын Эрчим Хүчний Агентлагаас (IEA) 2024 болон 2025 оны газрын тосны эрэлтийн таамгийг бууруулсантай холбоотой байв. 

Үнэ хэрхэн өсөв?  

Тэгвэл өчигдөр Brent маркийн газрын тосны гэрээт үнэ нэг баррель нь 74.45 ам.доллар болж, 23 цент буюу 0.31 хувиар өссөн бол АНУ-ын West Texas Intermediate (WTI) маркийн газрын тосны гэрээт үнэ 70.67 ам.доллар болж 28 цент буюу 0.4 хувиар буурсан байна. 

Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA)-ийн мэдээлснээр, 2024.10.11-ны байдлаар АНУ-ын түүхий газрын тосны нөөц 2.2 сая баррелиар буурч 420.6 сая баррельд хүрчээ. Харин шинжээчид 1.8 сая баррелиар өснө гэж таамаглаж байсан юм.  

Шалтгаан 

Мөн АНУ-ын газрын тосны гурав дахь том үйлдвэрлэгч Хойд Дакота мужид энэ сард ой хээрийн түймэр гарснаар үйлдвэрлэл 500,000 баррелиар буурснаас гадна бензин болон дистиллятын нөөц буурчээ.  

Matador Economics-ийн ерөнхий эдийн засагч Тим Снайдер: "Энэхүү  үйл явдал нь үйл ажиллагааны үр ашиг сайжирч, зах зээл тогтворжиж байгааг илтгэж байна" гэжээ. 

Мөн өчигдөр Европын Төв банкнаас энэ жил 3 дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулснаа зарласан бөгөөд энэ үеэр евро бүсийн инфляци хяналтад орж, эдийн засгийн нөхцөл байдал муудсан гэжээ.  

Энэхүү шийдвэр нь зээлийн хүүг бууруулж, эрэлтийг нэмж магадгүй тул газрын тосны үнийг өсгөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. 

Анхаарах 

Мөн Израил улс Ираны эсрэг хариу цохилт өгөх вий гэсэн айдас газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулах эрсдэлтэй байна. Хэдийгээр зах зээлд газрын тосны үнийг тогтвортой байлгаж байгаа ч Ойрхи Дорнодын зөрчил хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна. 

Газрын тосны үнэ Долларыг өсгөв  

Өчигдөр АНУ-ын поллар сүүлийн 11 долоо хоногийн хамгийн өндөр түвшинд хүрч зарим өсөлтийг сааруулжээ. АНУ-ын долларын үнэ өсөх нь бусад валют хэрэглэдэг худалдан авагчдын хувьд ам.доллараар худалдаалагддаг газрын тосны эрэлтийг бууруулах магадлалтай. 

Хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнүүд, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих арга хэмжээний талаарх мэдээллийг хүлээж байна. 

 

 

Гадаад арилжаанд оролцох:

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.