Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын Pony AI компани АНУ-д IPO хийнэ

Хятадын Pony AI компани АНУ-д IPO хийнэ

Хятадын Pony AI компани АНУ-д IPO хийнэ

АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлж, индексүүд түүхэн дээд түвшиндээ хүрсэн зэрэг шалтгаанаар сүүлийн өдрүүдэд IPO зах зээл идэвхжиж байна. 

Үүний тод жишээ болж өчигдөр автомат жолоодлоготой такси үйлчилгээ эрхлэгч Хятадын Pony AI компани АНУ-д анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгохоо зарлалаа.  

Уг IPO-ын андеррайтераар Goldman Sachs, BofA Securities, Deutsche Bank, Huatai Securities болон Tiger Brokers нар  ажиллах юм байна.   

Тус компани Toyota компанийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт хувьцааных нь 13.4%-ийг Toyota эзэмшдэг.  

Pony AI компанийн 2024 оны эхний хагас жилийн орлого бараг хоёр дахин өсөж 24.7 сая ам.долларт хүрсэн байна. Энэ хугацаанд компанийн цэвэр алдагдал 51.3 сая ам.доллар болсон нь өнгөрсөн жилийн 69.4 сая ам.доллароос буурчээ.  

Pony AI компани 2022 онд санхүүжилт татахдаа 8.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол өнгөрсөн жил Саудын Арабын NEOM төслөөс 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт авчээ. 

Тус компани 250 гаруй автомат жолоодлоготой такситай бөгөөд нийт 33.5 сая километрын зайг автомат жолоодлогоор, 3.9 сая километрийг жолоочгүйгээр туулсан байна. 

Гэсэн ч роботакси үйлчилгээнд бүрэн нэвтрэхэд олон жил шаардлагатай гэж шинжээчид дүгнэж байна. 

 

Гадаад арилжаанд оролцох:

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.