Хятад 800 тэрбум юаниар хөрөнгийн зах зээлээ дэмжинэ.
Сүүлийн үед Хятадын зах зээлд үүссэн өсөлт эргээд унасан учраас хөрөнгө оруулагчид Бээжингийн амласан эдийн засгийн идэвхжүүлэлтийн хэмжээ болон хэрэгжүүлэх арга хэмжээнд болгоомжтой хандаж эхэлсэн юм.
Тиймээс Хятадын Ардын банкнаас (PBOC) эхний ээлжинд 800 тэрбум юанийг (112.38 тэрбум ам.доллар) хөрөнгийн зах зээлд нийлүүлэх санхүүгийн хоёр схемийг эхлүүллээ.
Тус банкнаас 9 сарын сүүлээр зарласан хувьцааны своп болон дахин зээлдүүлэх схемийн талаарх мэдээллийг танилцуулсан нь зах зээлийн "тогтвортой хөгжлийг" дэмжих зорилготой юм.
Хөрөнгө оруулагч Вэнь Хао “Эцэст нь шийдвэр гарлаа” гэсэн нь энэ схемийг хэрэгжүүлж эхлэхийг хүлээж байсантай холбоотой хэмжээн тайлбарлажээ.
Вэнь, олон компани энэхүү санхүүгийн хэрэгслүүдийг ашиглан хувьцаа худалдан авна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн бөгөөд үүний үр дүнд зах зээлд "дөнгөж эхэлж байгаа" өсөлтөд түлхэц өгөх болно гэв.
Гадаад арилжаанд оролцох:
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй