Netflix-ийн хувьцааны ханш огцом өсөж, шинэ дээд амжилтаа тогтоов.
Өнгөрсөн баасан гарагт Netflix (NFLX)-ийн хувьцааны ханш 11%-иар өсөж, 760 ам.доллар даван шинэ дээд амжилтад хүрлээ.
Шалтгаан нь компанийн 3-р улирлын орлого Wall Street-ийн хүлээлтээс давж, зах зээлд эерэгээр нөлөөлсөнтэй холбоотой юм.
Шалтгаан-Орлого
Netflix-ийн 3-р улирлын орлого 9.83 тэрбум ам.доллар болсон нь шинжээчдийн таамагласан 9.78 тэрбум ам.долларыг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15%-иар өсжээ. Өсөлтөд зар сурталчилгааны багц, нууц үг хуваалцахыг хязгаарласан бодлого, захиалгын төлбөр нэмэгдсэн зэрэг орлогын шинэ эх үүсвэрүүд нөлөөлсөн байна.
Цаашдын төлөв-Орлого
Netflix-ээс 2024 оны 4-р улирлын орлогыг 10.13 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа нь шинжээчдийн таамаглал 10.01 тэрбум ам.доллароос илүү байна.
Мөн 2025 онд нийт 43-44 тэрбум ам.долларын орлого олно гэж төсөөлж байгаа нь шинжээчидийн таамагласан 43.4 тэрбум ам.долларыг давж, 11%-13%-ийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна.
Үйл ажиллагааны ашгийг 27%-д хүрнэ гэж тооцож байгаа нь өмнөх улирлын 26%-иас өссөн үзүүлэлт юм.
Гадаад арилжаанд оролцох:
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй