Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох ажил эхлэнэ.
Монгол Улсад 78 төрийн өмчит компани, 44 охин компани үйл ажиллагаа явуулж байна. УИХ болон Засгийн газраас төрийн өмчит компаниудыг олон улсын менежментийн багаар удирдуулж, үр ашиг болон баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох талаар танилцууллаа.
Монголын хөрөнгийн биржээс хувьчлах компаниудын жагсаалтыг Санхүүгийн зохицуулах хороо болон хөрөнгийн биржийн шаардлагыг хангаж буй эсэхээр нь эрэмблэх, зах зээлийн нөхцөлтэй уялдуулан сонголт хийх санал гаргасныг ТӨБЗГ дэмжсэн байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй