Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Японы Төв банкны хүүгийн шийдвэр хүлээлтэд байна. 

Японы Төв банкны хүүгийн шийдвэр хүлээлтэд байна. 

Японы Төв банкны хүүгийн шийдвэр хүлээлтэд байна. 

Японы Төв банк (BOJ)-ны Мөнгөний бодлогын хорооны 3 сард болсон хурлаар сөрөг хүүгийн бодлогыг зогсоосон бол 7 сард бодлогын хүүг 0.25% болгож өсгөсөн билээ.

Тэгвэл ээлжит хуралдаан 10 сарын 31-нд эхэлж 2 өдөр хуралдах гэж байна. Японд инфляцийн түвшин 2% буюу тогтвортой байгаа ч төв банкнаас ойрын хугацаанд хүүг өсгөх магадлал бага байна. 

Хүү өсөх үү? 

Аливаа улсын төв банкнууд, улс төрийн томоохон үйл явдлын өмнө бодлогын хүүг өөрчлөх нь ховор байдаг. Тиймээс BOJ-ийн энэ удаагийн хуралдаанаар, Японы дотоод болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүүг өөрчлөхгүй байх магадлал өндөр байна. 

Төв банкны тайлан-Хүүгийн өсөлт 

Төв банкны улирлын тайлан нь эдийн засаг болон үнийн өсөлтийн талаарх шинэ таамаглалуудыг дэвшүүлж, хүүгийн өсөлтийн талаарх сэжүүрийг өгч магадгүй.  

Хэдийгээр инфляц 2027 оны 3 сар хүртэл 2%-ийн түвшинд байх хүлээлт байгаа ч дэлхийн эдийн засгийн удаашрал, зах зээлийн тогтворгүй байдал зэрэг эрсдэлийг тооцвол хүүгийн өсөлт удаашрах магадлалтай. Хэрэв цалингийн өсөлтийн хүлээлт нэмэгдвэл бодлогын хүүгийн дараагийн өсөлт ойртож буй дохиог өгч болох юм.  

 

Гадаад арилжаанд оролцох:

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.