Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

NVIDIA-ийн хувьцааны үнэ бүх цаг цаг үеийн дээд ханшаа тогтоолоо.  

NVIDIA-ийн хувьцааны үнэ бүх цаг цаг үеийн дээд ханшаа тогтоолоо.  

NVIDIA-ийн хувьцааны үнэ бүх цаг цаг үеийн дээд ханшаа тогтоолоо.  

Өчигдөр NVIDIA компанийн хувьцаа 4.14%-иар өссөнөөр нэгж хувьцааны үнэ 143.71 ам.доллар болж бүх цаг үеийн шинэ дээд түвшиндээ хүрлээ. Энэ нь жилийн дотор 190.2% өссөн үзүүлэлт юм.   

Хиймэл оюуны ухааны эрэлт 

NVIDIA-ийн томоохон харилцагч TSMC компаниас хиймэл оюуны эрэлт тогтвортой өсөж байгааг мэдээлсэн. Тус компани 2024 оны эцэст серверийн хиймэл оюуны процессороос 3 дахин их олох орлого олохоор байгаа нь нийт орлогынх нь томоохон хувийг бүрдүүлэхээр байна.  

Microsoft компанийн захиалга нэмэгдсэн 

Microsoft энэ улиралд NVIDIA GB200 процессорын захиалгаа 3 дахин нэмсэн нь NVIDIA-ийн бүтээгдэхүүний эрэлтийг улам өсгөж байна. 

Blackwell чипийн үйлдвэрлэл 

Шинжээч Мин-Чи Куо “Энэ улиралд NVIDIA-ийн Blackwell чипийн үйлдвэрлэл эхлэх бөгөөд 2025 онд үйлдвэрлэлийн хэмжээ эрс өсөх хүлээлттэй байна” гэв. 

Dell-ийн дэмжлэг 

Dell компани 2024 оны 11 сараас эхлэн NVIDIA-ийн Blackwell чиптэй серверүүдийг зах зээлд гаргахад бэлэн болжээ.  

Боломж ба ирээдүйн төсөөлөл 

Хиймэл оюун ухааны хэрэглээ 2027 он гэхэд 10 дахин өсөхүйц байгаа бөгөөд ирэх 3 жилд нийт 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх боломжтой. 

-------------------------------------------------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.