Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Саяхан IPO хийсэн Эм Жи Эл Акуа ХК 3.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ.  

Саяхан IPO хийсэн Эм Жи Эл Акуа ХК 3.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ.  

Саяхан IPO хийсэн Эм Жи Эл Акуа ХК 3.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ.  

 

Энэ онд IPO хийсэн Эм Жи Эл Акуа ХК  нь 2024 оны эхний хагас жилд нийт 17.8 сая литр усаар 12.9 сая ширхэг савласан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2 төрлийн бүтээгдэхүүнийг 6 төрлийн савлагаатайгаар зах зээлд нийлүүлжээ.  

Voyage брэндийн цэвэр ус үйлдвэрлэгч тус компани 2024 оны III улиралд 19.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 3.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа Монголын Хөрөнгийн биржид тайлагнажээ. 

Тус компани 2024 онд 7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, ногдол ашигт 40 хүртэлх хувийг хуваарилахаар бодлогын баримт бичигтээ тусгасан юм. Мөн IPO-ийн дараах 5 жилд цэвэр ашгаа жилд дунджаар 32.6 хувиар өсгөх зорилт тавьсан байна. 

Тайлангийн дараа тус компанийн нэгж хувьцааны үнэ 6.4 хувиар өсөж, 180 төгрөгт хаагдсан бөгөөд IPO хийснээс хойш хувьцааны үнэ нь 150-191 төгрөгийн хооронд тогтвортой арилжаалагдаж байна. 

------------------------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.