Азийн томоохон компаниуд IPO хийсээр...
Энэ долоо хоногт Азийн зах зээлд БНХАУ, БНЭУ, Японы 20 орчим компани нийт 8.3 тэрбум ам.долларын IPO хийхээр бэлдэж байгаа нь сүүлийн 2 жилд тохиогоогүй өндөр дүн юм. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хөрөнгө босгох эрмэлзэлтэй холбоотой.
Хонконгт IPO хийхээр төлөвлөж байгаа China Resources Beverage Holdings болон Horizon Robotics компанийн IPO амжилттай болбол Азид нээлттэй санал болгох хувьцаат компаниудын тоо өсөх магадлалтай юм.
Мөн Tokyo Metro компани 10 сарын 23-нд IPO хийж, 2.3 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа нь 2018 оноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO-д тооцогдож байна.
Гэсэн ч бүх компанийн IPO амжилтад хүрэх эсэх нь эргэлзээтэй юм. Тухайлбал, 700 сая ам.долларыг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн БНСУ-ын K Bank-ны IPO хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаагүйгээс цуцлагдсан юм.
--------------------------------------
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй