Говь ХК: Монгол ноолуур дэлхийд гарах шинэ үе "Nordstrom"-оос эхэллээ
Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекст багтдаг, зах зээлийн үнэлгээгээр 7-д жагсдаг Gobi Cashmere компани АНУ-ын хамгийн том дэлгүүрийн нэг Nordstrom-д албан ёсоор бүтээгдэхүүнээ худалдаалж эхэллээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол ноолуурыг дэлхийд таниулах, олон улсын зах зээлд өрсөлдөх чухал алхам болж байна.
Nordstrom нь АНУ даяар 365 салбар дэлгүүртэй бөгөөд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнээрээ алдартай. Мөн онлайн худалдааны платформ ашигладаг хэрэглэгчид ихтэй тул дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авалт хийгддэгээрээ онцлогтой.
43 жилийн түүхтэй Gobi Cashmere компани нь Монголын дотоодын ноолуурын зах зээлийн 60 гаруй хувийг хангадаг бөгөөд бүтээгдэхүүний чанар, инновацын хувьд тэргүүлэгч юм.
-----------------------------------------
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй